1 Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов,Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.
2 Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж,Ногоон ургамал шиг хагдрах болно.
3 ЭЗЭНд итгэж, сайныг үйлд.Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.
4 ЭЗЭНд баярлагтун.Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.
5 Өөрийн замыг ЭЗЭНд даатга,Мөн Түүнд итгэж найд.Тэгвэл Тэр биелүүлж өгнө.
6 Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт,Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.