27 Бузраас хагацаж, сайныг үйлд,Тэгвэл чи мөнхөд орших болно.
28 Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөдӨөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй.Тэд мөнхөд хамгаалуулсан,Харин хорон муу хүний үр удам таслагдах болно.
29 Зөв шударга хүн газар нутгийг өвлөж,Түүнд мөнхөд оршин суух болно.
30 Зөв шударга хүний ам нь мэргэн үгийг хэлдэг бөгөөдТүүний хэл нь шударга үгийг өгүүлдэг.
31 Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог.Түүний алхамд алдаа байхгүй.
32 Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж,Түүнийг хорлох боломжийг хайдаг.
33 ЭЗЭН түүнийг хорон санаатны гарт орхихгүй,Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.