2 Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж,Таны мутар намайг доош дарсан.
3 Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй.Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.
4 Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ.Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.
5 Миний мунхгаас болжШархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна.
6 Намайг мушгин ихэд бөхийлгөжээ.Би бүхэл өдрийн турш гашуудан явна.
7 Ууц нуруу минь халуу шатаж,Махан биед минь эрүүл газар гэж үгүй.
8 Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ.Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.