4 Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ.Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.
5 Миний мунхгаас болжШархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна.
6 Намайг мушгин ихэд бөхийлгөжээ.Би бүхэл өдрийн турш гашуудан явна.
7 Ууц нуруу минь халуу шатаж,Махан биед минь эрүүл газар гэж үгүй.
8 Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ.Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.
9 Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна.Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.
10 Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг.Нүдний минь гал ч бөхсөн.