3 Миний зүрх дотор минь халуун оргиж,Намайг гүн бодож байхад гал дүрэлзэв.Тэгээд би хэлээрээ ярьсан.
4 “Эзэн, миний эцэс хийгээд насны минь хэмжээг надад мэдүүлээч.Хэр сул доройг минь надад мэдүүлээч.
5 Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн,Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон.Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм.Села
6 Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг.Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг.Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.
7 Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ?Миний найдвар Танд л байна.
8 Намайг бүх нүглээс минь авраач.Намайг мунхаг хүнээр бүү зэмлүүлээч.
9 Та үүнийг үйлдсэн учраасБи хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.