3 ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ.Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно.
4 Би “ЭЗЭН, намайг нигүүлсээч.Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч” гэв.
5 Миний дайснууд намайг муулан“Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.
6 Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг.Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаадГадагш гарахдаа түүнийгээ тараадаг.
7 Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлддэг.Намайг хорлохоор тэд хуйвалдан
8 “Тэр хорт өвчин туссан. Тэр хэвтээд дахин босож чадахгүй” гэнэм.
9 Миний итгэдэг,Миний талхыг идэж байсан дотно найз минь чМиний эсрэг өсгийгөө өргөсөн.