1 Буга усны урсгалуудыг хүсэхийн адилМиний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
2 Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
3 Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэдНулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.
4 Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,Баяр хийгээд талархал өргөх дуугаарТэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа.Эдгээр зүйлсийг л би санаж,Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?Бурханд найд,Учир нь Түүний оршихуйн авралын төлөөБи Түүнийг дахин магтах болно.