1 Бурхан, намайг зөвтгөж,Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч.Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.
2 Та бол миний хүч чадлын Бурхан билээ.Юунд Та намайг орхисон бэ?Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?
3 Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж,Тэднээр намайг удирдуулаач.Тэднээр намайг Өөрийн ариун уул ба Өөрийн орших газарт авчруулаач.
4 Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин,Өө Бурхан, миний Бурхан,Таныг би босоо ятгаар магтана.Миний бялхам баяр баясал Бурханых билээ.