10 Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан.Биднийг үзэн ядагчид өөрсдөдөө олз авсан.
11 Та биднийг идэшний хонь шиг өгч,Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.
12 Та Өөрийн хүмүүсийг үнэгүй шахам худалддаг бөгөөдТэднийг худалдсанаар ямар ч ашиг аваагүй.
13 Та биднийг хөршүүдэд маань ичгүүр,Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог.
14 Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл,Хүмүүсийн дунд шившиг болгосон.
15 Миний шившиг өдөржин миний өмнө байдаг бөгөөдМиний доромжлол намайг дүүргэжээ.
16 Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас,Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой.