2 Та Өөрийнхөө гараар улс үндэстнүүдийг зайлуулсан.Тэгээд Та эцэг өвгөдийг маань суурьшуулсан.Та хүмүүст гай тарьж,Тэднийг тараасан.
3 Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй,Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй,Харин Таны баруун гар болон Таны мутар, Таны оршихуйн гэрэл тэгсэнУчир нь Та тэднийг ивээсэн.
4 Бурхан, Та бол миний Хаан.Иаковд ялалтыг тушаагаач.
5 Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна.Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.
6 Би өөрийн нуманд найдахгүй,Миний илд ч намайг аврахгүй.
7 Харин Та биднийг өстнүүдээс минь аварч,Биднийг үзэн ядагчдыг Та ичгүүрт унагасан.
8 Бид өдөржин Бурханаар бахархсан бөгөөдБид Таны нэрд мөнхөд талархана.Села