22 Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг.Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна.
23 Эзэн, босооч. Юунд Та унтана вэ?Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч.
24 Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ?
25 Учир нь сэтгэл маань тоос шороонд дарагдав.Бидний бие газарт наалддаг.
26 Босооч, бидэнд тусалж,Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.