5 Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна.Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.
6 Би өөрийн нуманд найдахгүй,Миний илд ч намайг аврахгүй.
7 Харин Та биднийг өстнүүдээс минь аварч,Биднийг үзэн ядагчдыг Та ичгүүрт унагасан.
8 Бид өдөржин Бурханаар бахархсан бөгөөдБид Таны нэрд мөнхөд талархана.Села
9 Гэсэн ч Та орхиж, биднийг ичгүүр болгон,Бидний цэргүүдтэй хамт давшдаггүй.
10 Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан.Биднийг үзэн ядагчид өөрсдөдөө олз авсан.
11 Та биднийг идэшний хонь шиг өгч,Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.