1 Миний зүрхэнд сайн үг бялхам байна.Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя.Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.
2 Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм.Таны уруул нигүүлслээр дүүрэн.Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.
3 Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээрТашаандаа илдээ зүү.
4 Үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөөӨөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч.Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана.
5 Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ.Ард түмнүүд Таны өмнө унадаг.
6 Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнхөд болой.Шударга ёсны очирт таяг бол Таны хаанчлалынх юм.