8 Түмэн цэргийн ЭЗЭНий хот, бидний Бурханы хотодБид сонссон шигээ харсан билээ.Бурхан түүнийг мөнхөд байгуулна.Села
9 Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон.
10 Бурхан, Таны нэр ямар байдаг шигТаны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг.Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн.
11 Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж,Иудагийн охидыг баясуулаач.
12 Сионоор алхаж, түүнийг тойрон яв.Цамхгуудыг нь тоол.
13 Түүний хэрмүүдийг тунгаан бод.Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв.
14 Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ.Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.