3 Миний ам мэргэн үгийг хэлэх бөгөөдМиний зүрхний бясалгал нь ухаарал байх болно.
4 Би сургаалт үгэнд чих тавина.Би учир битүүлэг хэлснээ босоо ятгаар тайлна.
5 Миний дайснуудын гэм буруу намайг хүрээлэх үед,Зовлон зүдгүүрийн өдөр би юунд айх ёстой вэ?
6 Тэд бол өөрсдийн эд хөрөнгөнд итгэж,Өөрсдийн баялгийн элбэг дэлбэгээр сайрхдаг.
7 Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй,Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.
8 Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөдТүүнийг мөнхөд төлж баршгүй.
9 Энэ бол түүнийг мөнхөд амьдарч,ялзралыг үзэхгүйн тулд юм.