1 ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,Ёолох дууг минь анхаараач.
2 Миний Хаан болон миний Бурхан,Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч,Учир нь Тандаа би залбирнам.
3 Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно.Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.
4 Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ.Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.
5 Онгирон сагсуурагчид Таны мэлмийн өмнө зогсож чадахгүй.Гэм нүгэл үйлдэгч бүгдийг Та үзэн яддаг.
6 Худал яригчдыг Та устгадаг.Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.