1 Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байхгүй” гэв.Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн.Сайныг үйлддэг хүн байхгүй.
2 Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээрБурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ.
3 Тэд хүн бүр гажиж,Хамтдаа бузар болцгоосон.Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.
4 Миний хүмүүсийг талх идсэн мэт иддэгБузар муугийн ажилчид ухаардаггүй юм уу?Тэд Бурханыг дууддаггүй юм уу?