1 Бурхан, залбиралд минь чих тавиач.Намайг гуйхад бүү нуугдаач.
2 Намайг анхааран сонсож, надад хариулаач.Би гомдол дотроо шаналж, үнэхээр санаа алдаж байна.
3 Энэ нь дайсны дуу болонХорон муу хүний дарамтаас болсон болой.Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөдУур дотор тэд намайг үзэн яддаг.
4 Миний дотор зүрх минь шимширч,Үхлийн аюулууд ч намайг нөмөрсөн.
5 Айдас, чичрэл надад ирж,Би аймшигт автжээ.
6 “Би тагтаа шиг жигүүртэй байсан ч болоосой!Тэгвэл би зайлан нисэж, амрахсан.