1 Шүүгчид ээ, та нар үнэхээр зөв шударгыг ярьдаг уу?Хүний хөвгүүд ээ, та нар шударгаар шүүдэг үү?
2 Үгүй ээ, та нар зүрхэнд зөв шударга бусыг үйлддэг.Та нар газар дэлхий дээр гарынхаа хүчирхийллийг жинлэдэг.
3 Хорон муу хүн эхийн хэвлийгээс эхлэн холддог.Худал ярьдаг хүмүүс төрөхөөсөө гаждаг.
4 Тэдэнд могойн хортой адил хор бий.Тэд чихээ бөглөдөг дүлий наж могойтой адил юм.
5 Ингэснээр тэд тарнийг чадварлагаар уншигч,Шидтэний дуу хоолойг сонсдоггүй юм.
6 Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач.ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.
7 Тэднийг урсаж буй ус шиг урсган явуулаач.Түүнийг нумаа хөвчлөх үед сумыг нь хугарсан мэт болгооч.