1 Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь авраач.Миний эсрэг босогчдоос хол, өндөр газарт намайг тавиач.
2 Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж,Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач.
3 Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна.Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөдЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.
4 Миний буруу байхгүй атал тэд гүйн ирж, миний эсрэг босдог.Надад туслахаар босож, хараач.
5 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан,Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч.Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч.Села
6 Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,Хотыг тойрон явдаг.