3 Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан.Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.
4 Та Өөрөөс тань эмээдэг хүмүүст тугийг өгсөн.Ингэснээр үүнийг үнэний төлөө өргүүлсэн.Села
5 Таны хайрт чөлөөлөгдөхийн тулдБаруун мутраараа аварч, бидэнд хариулаач.
6 Бурхан ариун газартаа айлдсан нь“Би ихэд баярлана, Би Шехемийг хувааж, Суккотын хөндийг ч хэмжинэ.
7 Гилеад бол Минийх, Манассе ч Минийх.Ефраим ч бас Миний толгойн дуулга.Иуда бол Миний очирт таяг.
8 Моаб бол Миний угаалгын сав.Едомын дээр Би гутлаа шиднэ.Филист ээ, Надаас болж чанга хашхир!”.
9 Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ?Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?