1 Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ.Миний аврал Түүнээс юм.
2 Ганцхан Тэр л миний хад, миний аврал,Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй.
3 Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэтАлах гэж та нар бүгдээрээХэдий болтол хүн уруу довтлох вэ?
4 Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав.Тэд худал хуурмагт баясдаг.Тэд амаараа ерөөдөг,Гэвч дотроо хараадаг юм.Села