1 Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой.Усгүй, хуурай, ангамал газартСэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.
2 Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаарТаныг ариун газарт ажигласан.
3 Таны хайр энэрэл аминаас дээр учирУруул минь Таныг магтана.
4 Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана.Би Таны нэр дээр гараа өргөх болно.