4 Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана.Би Таны нэр дээр гараа өргөх болно.
5 Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөдАм минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.
6 Би орондоо Таныг дурсан санахдааШөнөжин Таны тухай тунгаан боддог.
7 Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм.Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг.
8 Сэтгэл минь Танаас зуурдаг.Таны баруун мутар намайг түшдэг.
9 Харин миний амийг устгахаар эрэн хайгчидГазрын гүн уруу орох болно.
10 Тэд илдэнд тушаагдана.Тэд цөөвөр чононуудын хоол болно.