10 Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан.Бурхан, Та Өөрийн сайнаар ядуусыг хангажээ.
11 Эзэн тушаал буулгадаг.Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна.
12 “Их цэргүүдийн хаад зугтдаг, тэд зугтдаг бөгөөдГэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”.
13 Хонины хашаанд хэвтэх үедээ та нарМөнгөөр бүрсэн тагтааны жигүүр,Шижир алтаар бүрсэн өд нь мэт байдаг.
14 Төгс Хүчит Нэгэн тэнд хаадыг тараасан үедЗалмонд цас бударч байв.
15 Бурханы уул бол Башаны уул юм.Олон өндөр оргилтой уул бол Башаны уул юм.
16 Олон өндөр оргилтой уулс аа,Бурханы Өөрийн оршин суух газраа болгохыг хүссэн уул урууТа нар юунд атаархан харна вэ?Үнэхээр ЭЗЭН тэнд мөнхөд оршино.