5 Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь болӨөрийн ариун газартаа буй Бурхан юм.
6 Бурхан ганцаардагчид зориулан гэрийг бий болгодог.Тэрээр хоригдогсдыг сайн сайхан уруу дагуулдаг бөгөөдЗөвхөн тэрслэгчид л хуурай хагарсан газарт оршин суудаг.
7 Бурхан, Таныг Өөрийн хүмүүсийг манлайлан явахад,Мөн Таныг цөл дундуур жагсан явахадСела
8 Газар хөдөлжээ.Тэнгэрүүд ч бас Бурханы өмнө бороо дуслуулсан.Синаи уул өөрөө ч Израилийн Бурхан болох Бурханы өмнө ганхан хөдөлжээ.
9 Бурхан, Та элбэг баян бороог хайрласан.Та Өөрийн өвийг доройтоход нь бат бэх болгожээ.
10 Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан.Бурхан, Та Өөрийн сайнаар ядуусыг хангажээ.
11 Эзэн тушаал буулгадаг.Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна.