1 Бурхан, намайг авраач.Учир нь их ус аминд минь заналхийлсэн.
2 Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үгүй.Би гүн усанд орж, үерт автсан.
3 Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ.Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.
4 Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид толгойн үснээс минь ч олон байна.Шударга бусаар миний дайсан болон намайг устгах гэгчид хүчтэй байна.Би хулгайлаагүй зүйлээ буцааж өгөх ёстой болж байна.