1 ЭЗЭН, Таны дотор би хоргодов.Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач.
2 Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач.Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач.
3 Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч.Та миний хад, миний бат цайз учраасНамайг аврахаар тушаасан билээ.
4 Бурхан минь ээ, намайг хорон муу хүний гараас,Бурууг үйлдэгч ба харгис хүний атгалтаас авраач.
5 Учир нь Та бол миний найдвар.БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм.
6 Би төрөхөөсөө Танаар түшүүлсэн.Та бол намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн билээ.Би үргэлж Таныг магтана.
7 Би олон хүмүүст хачин юм болсон.Учир нь Та бол миний бат бэх хоргодох газар.