16 Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна.Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана.
17 Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан.Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
18 Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч.Би Таны чадлыг үе удамд,Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.
19 Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан,Таны зөв шударга байдал тэнгэрт хүрсэн.Бурхан, хэн Тантай адил вэ?
20 Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн ТаНамайг дахин сэргээж,Газрын гүнээс дахин татан гаргана.
21 Та миний агуу байдлыг улам өсгөж,Намайг тайвшруулахаар эргээч.
22 Бурхан минь ээ, би Таны үнэнийг,Таныг босоо ятгаар магтана.Израилийн Ариун Нэгэн,Би Танд ятга хөгжмөөр магтан дуулна.