1 Бурхан, Өөрийн шүүлтийг хаанд,Өөрийн зөв шударгыг хааны хүүд өгөөч.
2 Тэр Таны хүмүүсийг зөв шударгаар,Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүх болтугай.
3 Уулс ба толгод ч зөв шударгаарХүмүүст амар тайвныг авчраг.
4 Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн,Гачигдагсдын хүүхдүүдийг аварчДарлагчийг сөнөөх болтугай.
5 Тэд нарыг болон сарыг байхад, үеийн үед Танаас эмээг.
6 Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг,Газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг бууж ирэх болтугай.