4 Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн,Гачигдагсдын хүүхдүүдийг аварчДарлагчийг сөнөөх болтугай.
5 Тэд нарыг болон сарыг байхад, үеийн үед Танаас эмээг.
6 Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг,Газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг бууж ирэх болтугай.
7 Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг.Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг.
8 Тэрээр далайгаас далай хүртэл,Мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай.
9 Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж,Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.
10 Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг.Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.