1 Үнэхээр Бурхан Израильд,Зүрх нь цэвэр хүмүүст сайн билээ.
2 Харин миний хувьд би бараг хөл алдаж,Бараг хальтрах шахлаа.
3 Учир нь би хорон муу хүний амжилтыг харанСайрхагчид атаархсан.
4 Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөдТэдний бие нь тарган юм.
5 Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.
6 Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог.Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.