1 Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ?Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ?
2 Таны эрт үеэс олж авран,Өөрийн өвийн овог болгохоор Таны зольсон чуулганаа санаач.Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач.
3 Өөрийнхөө алхааг үүрдийн нуранги уруу эргүүлээч.Дайсан ариун газар доторх бүхнийг бусниулсан.
4 Таны өстнүүд Таны хурлын газрын дунд турхирчээ.Тэд өөрсдийнхөө тугийг тэмдэг болгон босгосон.
5 Энэ нь хэн нэгэн хүн ой модондСүхээ өргөсөн юм шиг байна.
6 Одоо ч түүн доторх бүх сийлбэрүүдийгТэд сүх ба лантуугаар цавчин устгаж байна.
7 Тэд Таны ариун газрыг бүрэн шатаасан.Тэд Таны нэрийн оршдог газрыг бузарласан.