13 Та Өөрийн хүчээр далайг хуваасан.Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.
14 Та Левиатаны толгойнуудыг няцалсан.Та түүнийг цөл газрын амьтдад хүнс болгон өгсөн.
15 Та горхи ба булгуудыг оргилуулсан.Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.
16 Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм.Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн.
17 Та газар дэлхийн бүх хил хязгаарыг тогтоосон.Та зун хийгээд өвлийг бий болгосон.
18 ЭЗЭН, дайсан тохуурхсаныг болонМунхаг хүмүүс Таны нэрийг хараан зүхснийг санаач.
19 Өөрийн тагтааны амийг зэрлэг амьтанд бүү өгөөч.Өөрийн зүдэрсэн хүний амийг бүү үүрд мартаач.