7 Тэд Таны ариун газрыг бүрэн шатаасан.Тэд Таны нэрийн оршдог газрыг бузарласан.
8 Тэд зүрхэндээ “Тэднийг бүрэн устгацгаая” гэв.Тэд газар нутаг дахь Бурханы бүх хурлын газруудыг шатаажээ.
9 Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй.Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөдХэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга.
10 Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж,Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ?
11 Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ?Өөрийн өврөөс гаргаж, тэднийг устгаач!
12 Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм.Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг.
13 Та Өөрийн хүчээр далайг хуваасан.Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.