9 Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй.Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөдХэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга.
10 Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж,Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ?
11 Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ?Өөрийн өврөөс гаргаж, тэднийг устгаач!
12 Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм.Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг.
13 Та Өөрийн хүчээр далайг хуваасан.Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.
14 Та Левиатаны толгойнуудыг няцалсан.Та түүнийг цөл газрын амьтдад хүнс болгон өгсөн.
15 Та горхи ба булгуудыг оргилуулсан.Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.