7 Эзэн үүрд орхих уу?Тэр дахин хэзээ ч ивээхгүй гэж үү?
8 Түүний хайр энэрэл мөнхөд барагдсан уу?Амлалт мөнхөд үгүй болсон уу?
9 Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу?Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу?Села
10 Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн ньМиний уй гашуу билээ” гэв.
11 Би ЭЗЭНий үйлсийг санана.Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.
12 Би Таны бүх ажлыг тунгаан,Таны үйлсийг шимтэн бодно.
13 Бурхан, Таны зам бол ариун.Ямар бурхан бидний Бурханы адил агуу вэ?