2 Тэд Таны зарц нарын цогцсуудыг тэнгэрийн шувуудад хоол болгон,Таны бурханлаг хүмүүсийн махан биеийг газрын араатнуудад өгсөн.
3 Тэд цусаа Иерусалимын эргэн тойронд ус мэт урсгасан.Тэднийг оршуулах хэн ч байгаагүй.
4 Бид өөрсдийн хөршүүдэд буруутан,Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.
5 ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу?Таны хардалт гал шиг шатах уу?
6 Өөрийн уур хилэнг Таныг мэддэггүй үндэстнүүд,Таны нэрийг дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.
7 Учир нь тэд Иаковыг залгиж,Орших газрыг нь цөл болгосон.
8 Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач.Бид маш дор орсон учирТаны өршөөлөөр биднийг хурдан угтан авахаар ирээч.