2 Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан,Биднийг аврахаар ирээч!
3 Бурхан, биднийг сэргээжӨөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.
4 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН,Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?
5 Та тэднийг нулимсаар хооллож,Тэдэнд нулимсыг ихээр уулгасан.
6 Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөдДайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг.
7 Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж,Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.
8 Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.