3 Бидний баярын өдөр, шинэ сар буюуТэргэл сартайд бүрээ үлээгтүн.
4 Учир нь энэ бол Израильд зориулсан зарлиг,Иаковын Бурханы тогтоол юм.
5 Тэрээр Египет нутаг даяар явж байсан үедээҮүнийг Иосефын дунд гэрчлэлийн төлөө байгуулсан.Би өөрийн мэдэхгүй хэлээ сонссон.
6 “Би түүний мөрнөөс ачааг буулгаж,Түүний гарыг сагснаас чөлөөлсөн.
7 Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан.Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн.Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан.Села
8 Миний хүмүүс ээ, сонсогтун, тэгвэл Би та нарыг гэрчилнэ.Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!
9 Та нарын дунд гаднын бурхан бүү байг.Та нар харийн бурханд бүү мөргө.