1 Өө, Түмэн цэргийн ЭЗЭН,Таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ!
2 Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг.Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна.
3 Миний Хаан ба миний Бурхан,Түмэн цэргийн ЭЗЭН Таны тахилын ширээндБолжмор ч орших газраа,Хараацай ч өөрийн ангаахайнуудыг суулгах үүрийг олсон.
4 Таны өргөөнд оршигчид юутай ерөөлтэй вэ!Тэд үргэлж Таныг магтаж байна.Села