1 Өө, ЭЗЭН, Та Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн.Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн.
2 Та Өөрийн ард түмний гэм бурууг уучилсан.Та тэдний бүх нүглийг далдалсан.Села
3 Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан.Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан.
4 Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж,Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.