2 Та Өөрийн ард түмний гэм бурууг уучилсан.Та тэдний бүх нүглийг далдалсан.Села
3 Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан.Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан.
4 Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж,Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.
5 Та бидэнд мөнхөд уурлах уу?Та бүх үеийнхэнд Өөрийн уурыг үргэлжлүүлсээр байх уу?
6 Таны хүмүүс Танд баярлахын тулдТа Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?
7 Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийг бидэнд үзүүлж,Өөрийн авралыг бидэнд хайрлаач.
8 Бурхан ЭЗЭНий айлдахыг би сонсоно.Учир нь Тэр Өөрийн ард түмэн буюу Өөрийн бурханлаг хүмүүст амар тайвныг айлдана.Харин тэднийг мунхаглал уруу буцахыг үл зөвшөөрье.