1 Өө, ЭЗЭН чих тавин надад хариулаач.Учир нь би зовж, гачигдаж байна.
2 Би бурханлаг хүн учир сэтгэлийг минь хамгаалаач.Өө, миний Бурхан Та Өөрт тань итгэдэг Өөрийн зарцыг авраач.
3 Өө, Эзэн, намайг нигүүлсээч,Учир нь Тан уруу хандан Би өдөржин хашхирдаг.
4 Өөрийн зарцын сэтгэлийг баярлуулаач,Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
5 Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн,Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.