1 Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна.Бүх үеийнхэнд би Таны итгэлтэй байдлыг амаараа мэдүүлнэ.
2 Учир нь би “Хайр энэрэл мөнхөд байгуулагдана.Та Өөрийн итгэлтэй байдлыг тэнгэрүүд дээр тогтооно” гэв.
3 “Би Өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан.Би Өөрийн зарц Давидад тангарагласан,
4 Би чиний үрийг мөнхөд тогтоож,Чиний хаан ширээг бүх үеийнхэнд байгуулна”.Села
5 Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана.Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.