21 Миний гар түүнтэй хамт байж,Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.
22 Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй,Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.
23 Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж,Түүнийг үзэн ядагчийг бут цохино.
24 Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөдМиний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.
25 Би бас түүний гарыг далай дээр,Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.
26 Тэр Над уруу «Та бол миний Эцэг,Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.
27 Би мөн түүнийг ууган хүү,Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.