5 Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана.Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.
6 Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ?Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?
7 Тэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан,Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм.
8 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН?Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.
9 Та далайн догшролтыг захирдаг.Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.
10 Та Өөрөө Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан.Та Өөрийн дайснуудыг хүчит мутраараа тараасан.
11 Тэнгэрүүд бол Таных, газар ч бас Таных.Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.