9 Та далайн догшролтыг захирдаг.Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.
10 Та Өөрөө Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан.Та Өөрийн дайснуудыг хүчит мутраараа тараасан.
11 Тэнгэрүүд бол Таных, газар ч бас Таных.Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.
12 Өмнөд ба умардыг Та бүтээсэн.Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.
13 Та хүчит мутартай.Таны гар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.
14 Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийн суурь юм.Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг.
15 Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ!Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.