2 Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз,Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
3 Учир нь чамайг анчны урхинаас,Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.
4 Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөдТүүний жигүүр дор чи хоргодох болно.Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.
5 Чи шөнийн аймшгаас ч,Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй.
6 Мөн харанхуйд явагч тахлаас ч,Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.
7 Мянган хүн чиний дэргэд,Түмэн хүн чиний баруун гар талд унавч,Энэ нь чамд халдахгүй.
8 Чи зөвхөн нүдээрээ хараад лХорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.