11 Миний нүд дайснууд уруу минь харж,Миний чих миний эсрэг босогч хорон муу хүмүүсийн тухай сонсдог.
12 Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж,Ливан дахь хуш мод шиг ургана.
13 ЭЗЭНий өргөөнд суулгагдсанТэд бидний Бурханы хашаануудад цэцэглэнэ.
14 Тэд хөгширсөн ч жимс гаргана.Тэд шүүслэг ба ногоон байна.
15 Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм.Тэр бол миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй.